Үг. Н.Баянмөнх                                                                                          Ая. УГЗ. Б.Бямбабаяр


ГЭГЭЭН ҮЙЛСИЙН ЭЗЭД

Улирал улирал ээлжилсэн тэнүүн уудам нутагтаа
Угшил сайтай сүргийнхээ удмын сайныг хамгаалнаа
Нүүдэлч Монгол түмэндээ сэтгэл зүрхээ зориулсан
Нүнжиг буянтай үйлсийн гэгээн мөртэй залуусаа бид

Төрөлх Монгол орныхоо эрдэнийн сүргийг анагааж
Түмэн олноо жаргаасан ариун цагаан үйлстэй бид

Талын салхин сэвэлзсэн агаар цэнгэг нутагтаа
Таван эрдэнийн сүргийнхээ угшил сайныг хадгалнаа
Сүүдэр гэрлийнорчлонд удам залган ажилласан
Сүүн замтайирээдүйд жолоо залсан хүмүүсээ бид

Төрөлх Монгол орныхоо эрдэнийн сүргийг анагааж
Түмэн олноо жаргаасан ариун цагаан үйлстэй бид

Солонго дэвсэж дэлгэрсэн хүслийн цэнхэр нутагтаа
Сорлог сүргээ хамгаалах эрдэнийн жорыг бүтээнээ
Агшин хором бүхнийг түмний төлөө зориулж
Амжилт бүтээл дагуулсан алдар хүндийн эздээ бид

Төрөлх Монгол орныхоо эрдэнийн сүргийг анагааж
Түмэн олноо жаргаасан ариун цагаан үйлстэй бид