Биокомбинат биологийн үйлдвэрийн анхны үндэс суурь нь тэртээх 1923 онд Сонгинын буланд ажиллаж байсан “Үхрийн халдварт мялзан өвчнийг эсэргүүцэх станц” нэртэй Оросын худалдаачдын жижиг цехийг Улс худалдан авсанаар тавигдаж байв. Улмаар 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар тухайн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдож, Европын болон дэлхий дахины жишиг технологийг нэвтрүүлсэний үр дүнд өндөр хүчин чадалтай үйлдвэр болж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 
Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрт тухайн үеийн гадаадын технологийг нутагшуулахын зэрэгцээ Монгол эрдэмтэд, мэргэжилтнүүдийн бүтээсэн мал сүргийг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээр өвчнийг оношлох, эмчлэх, зориулалт бүхий  60 гаруй нэр төрлийн биобэлдмэлүүдийг  үйлдвэрлэж ирлээ.
Өдгөө мал амьтанд тохиолдож байгаа шүлхий, шувууны томуугийн вакциныг л зөвхөн импортоор авч, бусад төрлийн вакциныг Биокомбинат биологийн үйлдвэрт үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг зуун хувь хангаж байна. 
Тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ачаар Монгол оронд малын гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалт эрс буурч, ялангуяа үхрийн мялзан, цээж, ямааны годрон зэрэг эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үлэмж хохирол учруулж ирсэн, ойр ойрхон давтамжтай гардаг байсан гоц халдварт өвчнүүдээс бүрмөсөн эрүүлжээд байна.
Үхрийн шүлхий, хонь ямааны цэцэг зэрэг өвчнөөс ч үндсэндээ эрүүлжсэн боловч сүүлийн жилүүдэд хил дамнасан халдвар ихэсч 30 гаруй жил гараагүй байсан эдгээр өвчин дахин дэгдэж байгаа учир эдгээрийн голомтыг устгах, тархалтыг хязгаарлахад онцгой үүрэг гүйцэтгэж, хонь, ямааны цэцгийн вакциныг сэргээн үйлдвэрлэж  ирлээ.
Мөн шүлхийн бүс нутагт өргөн тархалттай байгаа “А”, “О”, “Азиа-1” гурван хэвшлийг агуулсан тосон суурьтай вакциныг шаардлагатай үед дотооддоо савлах үндэс суурийг тавьж эхлээд байна.
Манай үйлдвэр нь дээр дурьдсанчилан биобэлдмэл үйлдвэрлэлийн үндэс,томоохон бааз суурь нь төдийгүй, Монгол оронд хөдөө аж ахуй  түүний дотор мал эмнэлэгийн салбар, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлын хөгжлийн тулгын чулуу болж үүсэл, хөгжил дэвшилд нь чухал хувь нэмрээ оруулж ирсэн юм.

Биокомбинатын хамт олон бид 90 жилийнхээ үйл ажиллагаа, олсон амжилт ололтоо улам бататгахын зэрэгцээ цаашид ажиллах зорилго зорилтоо тодорхойлон амьдралд хэрэгжүүлж эхлээд байна.
Биокомбинат нь үйл ажиллагаандаа шинжлэх ухаан үйлдвэрлэлийн амин чухал холбоог бодитой ажил хэрэг болгож, өөрийн орны эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллахын зэрэгцээ, үйлдвэрлэлд сүүлийн үеийн дэлхийн биобэлдмэлийн дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэж, 2-4 өвчний эсрэг үйлчилгээтэй олон цэнэт вакцины технологийг боловсруулах, Монгол улсад урьд өмнө үйлдвэрлэгдэж байгаагүй ч олон жилийн судалгаагаар нэн чухал хэрэгцээтэй байгаа нь тогтоогдсон зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцинуудыг шинээр үйлдвэрлэх, бүтээгдэхүүний технологийг шинэчлэх, чанарыг сайжруулахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.
Мөн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг цогцоор авч үзэн ажилчдын залгамж халааг бэлтгэх, хувь хүний хөгжлөөс байгууллагын хөгжил шууд хамааралтай байдгийг иш үндэс болгож хувь хүний хөгжилд түлхүү анхааран ажиллаж, нарийн мэргэжлийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудийг эзэмшүүлэх, энэ чиглэлээр оюуны хөрөнгө оруулалт хийж  магистр, докторын сургалтанд хамруулж ажиллагсадын дундах эрдмийн зэрэг цолтой хүмүүсийн эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд доктор, магистрын эзлэх хувь нэмэгдэх бодит боломжтой  боллоо.
Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж хууль  тогтоомжийн хүрээнд байгууллагынхаа нөөц бололцоонд тулгуурлан “Ажиллагчдын нийгмийн асуудлын хөтөлбөр”-ийг боловсруулан зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна.
Үйлдвэрийн гадаад харилцааны бодлогод шинэчлэлт хийж гадаадын өндөр хөгжилтэй орнууд Тухайлбал ОХУ, БНХАУ, БНСУ, Хорват зэрэг  орнуудын биологийн үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн мэргэжилтнүүдийг тэнд сургах, тодорхой хугацаагаар ажиллуулж туршлага судлуулах ажлыг зохион байгуулж, биотехнологийн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйгээр хөл нийлүүлэн алхах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 300 шахам ажилтан,ажиллагчидтай, 4 алба, 17 цех нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын засгийн газар, хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.
Биокомбинатын түүхэнд анх удаа 2012 онд үйлдвэрийнхээ дотоод хяналтын лабораторийг Чанарын хяналтын алба болгон өргөжүүлж, улмаар 2013 онд бүтээгдхүүний чанар шалгах сорилтын лаборатори нь СХЗҮТ-ийн итгэмжлэлд хамрагдан, “Итгэмжлэгдсэн лаборатори” боллоо. Энэ нь Биоүйлдвэрийн хамт олны 90 жилийнхээ ойн баярт барьж байгаа бас нэг том бэлэг болж байна.
Манай хамт олон  үйлдвэрээ оюунлаг, чадварлаг боловсон хүчинтэй, дэлхийн тэргүүлэх технологитой, олон талт хамтын ажиллагаатай, олон улсын жишигт хүрсэн, орчин үеийн биологийн үйлдвэр болж, үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээр дотоодын зах зээлийг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй, гадаад зах зээлд өрсөлдөх чадавхитай болохоор  зорилт тавин, итгэл дүүрэн ажиллаж байна.


Харьяалах албаны нэр: Захиргаа 

Ажлын байрны нэр: Захирал

Овог: Бямбаа

Нэр: Онолбаатар


ЕБСургууль: 1993 онд Сонгино хайрхан дүүргийн 36-р дунд сургуулийг төгссөн.

Төгссөн сургууль:

  • 1993-1998 онд Хөдөө аж ахуйн сургуулийн МЭФ-ийг Малын их эмч мэргэжлээр 
  • 2013-2014 онд Шинэ Зелландын Массейн Их сургуулийг Био-аюулгүй байдал, мал эмнэлэгийн магистараар тус тус төгссөн.


Ажилласан байдал:

  • 1998-2002 онд JCS ОУБ-ын Мал эмнэлэгийн байгууллагад Төслийн удирдагч
  • 2002-2007 онд АНУ-ын Калифорни мужийн Сакраментогийн мал эмнэлэгийн төвд Техникч эмч 
  • 2007-2008 онд Ви И Ти Нэт ТББ-д Зөвлөх малын их эмч
  • 2008-2013 онд Дэлхийн Банкны “Шувууны томуутай тэмцэх төсөл”-д Мэргэжилтэн
  • 2014 оноос эхлэн Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байна. 


Гавьяа шагнал: 

  • 2011 онд ХАА-н салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдаж байсан.


Ажил үүргийн чиглэл:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох хууль, дүрмийн хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуйн менежментийг боловсронгуй болгох техник технологийг шинэчлэх, тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй ажиллагааг хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэж, ажилтнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах.



Харьяалах албаны нэр: Үйлдвэрлэл технологийн алба 

Ажлын байрны нэр: Үйлдвэрлэл технологийн албаны дарга, Ерөнхий эмч

Овог: Цэдэв

Нэр: Өлзийтогтох


ЕБСургууль: 1978-1988 онд Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 10-н жилийн дунд сургуулийг төгссөн.

Төгссөн сургууль: 1988-1994 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Малын их эмч мэргэжлээр төгссөн.


Ажилласан байдал:

  • 1993-1995 онд Биокомбинат ТӨААТҮГ-т Технологич 
  • 1995-2002 онд Биокомбинат ТӨААТҮГ-т Цехийн эрхлэгч 
  • 2008.06-09 сарын хооронд Биокомбинат ТӨААТҮГ-т Захирлын үүрэг гүйцэтгэгч 
  • 2013-2014 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Проректор буюу дэд захирал 
  • 2013 оноос эхлэн Монголын мал эмнэлэгийн холбооны Ерөнхийлөгч 
  • 2002 оноос эхлэн Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл технологийн албаны дарга, Ерөнхий эмчээр ажиллаж байна. 


Гавьяа шагнал:

  • 2003 онд Хүнс хөдөө аж ахуйн  “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2005 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан.


Ажил үүргийн чиглэл:

Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэдэг мал эмнэлэгийн зориулалттай вакцин, оношлуур, ийлдэс зэрэг биобэлдмэлийн үйлдвэрлэлийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах.



Харьяалах албаны нэр: Инженер техникийн алба

Ажлын байрны нэр: Инженер техникийн албаны дарга, Ерөнхий инженер 

Овог: Цэгмид

Нэр: Буянтогтох


ЕБСургууль: 1975-1985 онд Хан-Уул дүүргийн 10-н жилийн 10-р дунд сургуулийг төгссөн.

Төгссөн сургууль:

  • 1985-1986 онд Украйны Донецк хотын Кураховская ГРЭС-д зуухны машинч 
  • 1998-2001 онд ШУТИС-ЭХИС-ийг Дулааны инженер  
  • 2004-2006 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын менежер 
  • 2013-2015 онд ШУТИС-ЭХС-ийг Дулааны инженер мэргэжлээр магистрантаар суралцаж байна. 


Ажилласан байдал:

  • 1986-1987 онд ТЭЦ-3-д Зуухны засварчин
  • 1987-1989 онд ХЦ-ийн 0119-р ангид цэргийн алба 
  • 1989-1993 онд Биокомбинат ТӨААТҮГ-т засварчин 
  • 1993-2001 онд Биокомбинат ТӨААТҮГ-ын Дулааны станцад зуухны машинч, ээлжийн ахлагч, КИПА инженер 
  • 2001-2008 онд Биокомбинат ТӨААТҮГ-т Аж ахуйн менежер, Худалдаа хангамжийн менежер
  • 2008-2010 онд Биокомбинат ТӨААТҮГ-т Хүний нөөц, захиргаа удирдлагын менежер
  • 2010 оноос Биокомбинат ТӨААТҮГ-т ИТА-ны дарга, Ерөнхий инженерээр ажиллаж байна. 


Гавьяа шагнал:

  • 1998 онд Байгууллагын “Хөдөлмөрийн аварга” ажилчин
  • 2015 онд Эрчим хүчний “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдсан.


Ажил үүргийн чиглэл:

  • Инженерийн байгууламж, шугам сүлжээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангах
  • Цахилгаан, дулаан, технологийн уур, халуун, хүйтэн усны хангамж, бохир  ус ариутган зайлуулах ажлыг зохион байгуулах
  • Дэд бүтэц, энерги хангамж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, үзлэг шалгалт хийж, засварын ажлын график, төлөвлөгөө гаргаж, түүний дагуу ажиллах
  • Их болон урсгал засварын ажлын зардлыг төлөвлөж, ҮСТ-нд тусгуулах, хэрэгжүүлэх
  • Дуудлагын болон аж ахуйн үйлчилгээ, тарилгын автомашин албан хэрэгцээнд гаргах зөвшөөрөл олгох 
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, сайжруулах, цахилгаан энерги хангамж, шатахуун, сэлбэг, бараа, материалыг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих, зардлыг бууруулах чиглэлээр ажиллах 
  • Үйлдвэрийн техник, технологийн шинэчлэл хийхэд санал боловсруулах 
  • Шинэ технологи, шинэ санаа, ололтыг нэвтрүүлэх, гадаад дотоодын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллах
  • Албаны инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах
  • Албаны болон захиргаа, цех, нэгжийн ажилтнуудыг төр, засаг, байгууллагын шагналд тодорхойлох, шийдвэрлүүлэх, санал оруулах
  • Ажлын хариуцлага алдсан, сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах санал оруулах


Харьяалах албаны нэр: Санхүү, эдийн засгийн алба 

Ажлын байрны нэр: Санхүү, Эдийн засгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч

Овог: Батсүх

Нэр: Оюунцэцэг


ЕБСургууль: 1983-1993 онд  Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 2-р 10-н жилийн дунд сургуулийг  төгссөн.

Төгссөн сургууль:

  • 1997-1999 онд Төв аймгийн Зуун мод сумын Англи хэл, орчуулагч, нарийн бичгийн коллеж
  • 1999-2003 онд Сэрүүлэг дээд сургуулийг Бизнес удирдлага мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.


Мэргэшлийн бэлтгэл: 

  • 2013 онд Хөгжлийн шийдэл  ТББ-д Санхүүгийн тайланг гар аргаар гаргаж сурах курс             
  • 2013, 2014 онд ММНБИнститутэд: Санхүү бүртгэл, зардлын бүртгэл, хууль эрх зүй, цогц бодлого, компьютер, ёс зүй зэрэг сургалт
  • Бусад: Санхүү, татвар, нийгмийн даатгалын төлөлтийн тайлагналт зэрэг  сургалтуудад тус тус хамрагдсан.


Ажилласан байдал:

  • 2003-2008 онд Төв аймгийн Холбооны газарт Орлогийн байцаагч, интернетийн оператор, тооцооны нягтлан бодогч
  • 2009-2012 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6-р сургуульд Ерөнхий нягтлан бодогч
  • 2012-2013 онд Автобус-3 ОНӨААТҮГазарт Ерөнхий нягтлан бодогч, СЭЗА-ны дарга
  • 2013-2014 онд Гадаадын хөрөнгө оруулалтай ХХК-д Ерөнхий нягтлан бодогч
  • 2014-2015 онд Биокомбинат ТӨААТҮГ-т СЭЗА-ны дарга, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. 


Гавьяа шагнал:

  • 2006 онд Төв аймгийн Холбооны газрын “Захиргааны шилдэг ажилтан”өргөмжлөл
  • 2007 онд МЦХ- ХК-ний “Хүндэт үнэмлэх” 
  • 2008 онд Төв аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичиг 
  • 2011 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Засаг Даргын жуух” бичиг
  • 2012 онд Боловсролын үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.


Ажил үүргийн чиглэл:

  • Санхүү, эдийн засгийн албаны зохион байгуулалт, ажил үүргийн уялдааг оновчтой зохион байгуулах, хяналт тавьж ажиллах
  • Тайлан балансыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн гаргах, холбогдох дээд шатны байгууллагуудад тайлагнах, татварын байгууллагатай тооцоог хуулийн дагуу үнэн зөв хийх
  • Үйлдвэрийн мөнгөн хөрөнгийн орлого, зарцуулалтыг бүртгэх, хяналт тавих
  • Өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг сайжруулах, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдсон журам, боловсруулан батлуулж, мөрдөж ажиллах
  • Санхүү, эдийн засгийн албаны шагнал урамшууллын журам боловсруулж, мөрдлөг болгон ажиллах
  • Хууль тогтоомж, дүрэм, журам, заавар бусад гарын авлага материал, бүртгэл санхүү, мэдээ, тайлангийн маягт зэргийг хуулийн хүрээнд ажлын шаардлагаар цаг тухайд нь шинэчилж байх, шаардагдах техник хэрэгсэл, бүртгэл тооцооны ажилтнуудаар хангаж ажиллах