Биокомбинат ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Ууганбаяр болон гүйцэтгэх удирдлагын багаас үйлдвэрийн захиргаа, цех, нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон өргөтгөсөн хурлыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. Хурлаар захирлын зөвлөлийг шинэчлэн байгуулах, үйлдвэрийн 100 жилийн ой угтсан ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах, 2021-2022 оны үйлдвэрлэлийн ажлын гүйцэтгэл, алдаа, дутагдал, 2022-2023 оны үйлдвэрлэлийн жилийн бэлтгэл ажил, бусад тулгамдсан асуудлаар санал солилцож, ажилчдын санал, хүсэлтийг сонсов