Share Twitt Share

Мэндчилгээ


Монгол улсынхаа мал сүргийг эрүүлжүүлэх, эмчлэн сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж яваа, эдүгээ түүхт 100 жилийнхээ ойтой золгож байгаа энэ цаг мөчид улс орныхоо хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн өмнө хүлээсэн үүргээ үзүүлэлт бүрээр ханган биелүүлж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Биокомбинатын үе үеийн ажилтан, ажиллагсад, ахмад буурлууд болон тус үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин тусалж, хамтран ажилладаг малын эмч, эрдэмтэн, судлаачид, малчид, хэрэглэгчиддээ биотехнологийн үндэсний ууган үйлдвэр Биокомбинатын хамт олны зүгээс энэхүү мэндчилгээг дэвшүүлж байна. Биокомбинат ТӨХХК нь 250 гаруй мэргэжилтэн, ажилтантай. Үйлдвэрлэл технологийн алба, Инженер техникийн алба, Захиргаа аж ахуйн алба, Санхүү, эдийн засгийн алба гэсэн 4 албатай бөгөөд албадуудын харъяа 18 цех нэгжтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай хамт олон мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн 120-130 мянган литр шингэн, 18-25 сая тун хатаасан биобэлдмэл үйлдвэрлэж, 100% импортыг орлох бүтээгдэхүүнийг бүх аймгийн мал эмнэлгийн байгууллагуудад өөрийн тээврээр хүргэж, Монгол улсын мал, амьтныг гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буй биотехнологийн үйлдвэр юм. Эрүүл мал монголын баялаг.
Та бүгдийн үйлс бүхэн нь бүтэж байхын ерөөл өргөе.

БИОКОМБИНАТ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ЭНХ-АМАР