Share Twitt Share

Дэлхийн банкны төлөөлөгчид Биокомбинат ТӨХХК -ийн үйл ажиллагаатай танилцав

ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД, МАА-Н ЭЗЭН ТӨСЛИЙН АЖИЛТНУУД БИОКОМБИНАТ ТӨХХК-Д АЖИЛЛАВ.
Биокомбинат ТӨХХК-ийн техник, технологийн шинэчлэлийн ажлын хүрээнд вирусийн гаралтай вакцины технологийг шугаман эс (cell line)-ийн технологи шилжүүлэх, савлагааг автоматжуулах төслийн талаар газар дээр нь танилцахаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч ноён Ситарамачандра Мачиражу, Дэлхийн банкны Малын эрүүл мэндийн зөвлөх ноён John Weaver, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Ц.Ванчин, МЭЕГ-ын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг, Дэлхийн банкны МАА-н ЭЗЭН төслийн Малын эрүүл мэндийн ажилтан С.Дивангар, Д.Ганбат нар Биокомбинат ТӨХХК дээр ажиллаж, Биокомбинатаас санал болгож буй 2 төслийн талаар харилцан санал солилцож, одоогийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа