Share Twitt Share

Мал амьтантай холбоотой нэршил, ойлголтууд

Мал амьтантай холбоотой нэршил, ойлголтууд
таван хошуу мал - хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ
бог мал - хонь, ямаа
бод мал - адуу, үхэр, тэмээ
богино хөлийн мал - бог мал
урт хөлийн мал - бод мал
халуун хошуутай мал - хонь, адуу
хүйтэн хошуутай мал - тэмээ, ямаа, үхэр
малын бэлчээр - мал идээшлэх газар
малын тэжээл - малд өгөхөөр бэлтгэсэн өвс хадлан, дарш зэрэг зүйлс
малын хашаа - малыг хүйтэн сэрүүнээс хамгаалан барьсан байгууламж
амины мал - хувийн мал
нийгмийн мал - нэгдэл, улсад нийгэмчилсэн мал
тэжээвэр мал - гахай, шувуу болон таван хошуу малыг хамруулсан ерөнхий нэр
мал аж ахуй - таван хошуу малыг өсгөн үржүүлэх, адуулан маллах ажлыг голлон эрхэлсэн салбар
мал аж ахуйн орон - мал аж ахуйг голлон хөгжүүлдэг улс орон
мал бааз - улсын бэлтгэлийн малыг хүлээн авах газар
мал тариалангийн ажил - мал ба тариалан хосолсон ажил
мал оторлох - малыг өвс бэлчээр сайтай алс газар хариулан маллах, таргалуулах
мал сувайрах - хээлтэгч мал төллөхгүй жил өнжих
мал төллөх - малын үр төлөө гаргах
мал тэвээрэх - ядарч, доройтсон мал тэнхэрч таргалах
мал туувар - малаа туун явах алсын нүүдэл; б.улсын бэлтгэлийн малыг мал баазад хүргэхээр тууварлан явах нь
мал туугч - улсын бэлтгэлийн мал тууварлан явагч
мал зүйн ухаан ш.у. - мал, амьтны биологи, аж ахуйн онцлог, үржүүлэг, тэжээллэг, маллагааны онол, ашиглах, засан сайжруулах зарчим, арга барилыг судлах ухаан
мал эмнэлэг - малын өв­чин эмгэгийг эмчлэх, сэргийлэх газар