Монгол Улсын Засгийн газрын 62 тоот тогтоол, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Биокомбинат ТӨХХК-ийн Дулааны станцад дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр БНХАУ-ын Зүүн хойд бүсийн эрчим хүчний их сургуулийн эрдэмтэн, профессорууд, Жиньжян хотын Fujian Zhaoxu New Energy Technology компанийн удирдлага, инженерүүд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Биокомбинат ТӨХХК-д зочилж, уг компанийн бүтээсэн нүүрсний бүрэн шаталтыг дэмжих нано-бүтээгдэхүүн, полимер нийлмэл хүхэргүйжүүлэгч бүтээгдэхүүний талаарх танилцуулгыг сонсож, цаашдаа Биокомбинат, Fujian Zhaoxu New Energy Technology Co., Ltd. болон судалгаа-шинжилгээний эрдэмтэдтэй хамтран байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний баяжуулсан нүүрсний хөгжүүлэлт, сургалт, судалгаа-туршилтын ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулахаар тогтов.