Share Twitt Share

МЭЕГ, МЭЭСБУЛ УТҮГ, УМЭАЦТЛ БОЛОН АЙМАГ, ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД БИОКОМБИНАТ ТӨХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦОВ.

Мал эмнэлгийн салбарын “Үр дүнд суурилсан удирдлага, төлөвлөлт” сэдэвт удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцсон МЭЕГ, МЭЭСБУЛ УТҮГ, УМЭАЦТЛ-ын удирдлага болон аймаг, орон нутгийн Мал эмнэлгийн газрын удирдах ажилтнууд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Биокомбинат ТӨХХК-ийн вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, вакцин, биобэлдмэлийн нэр төрөл, захиалга, хүртээмж, нийлүүлэлтийн талаар харилцан санал солилцож, зарим аймаг, орон нутгийн удирдлагатай вакцин, биобэлдмэл нийлүүлэх гэрээ байгуулах ажлыг зохион байгуулав. Энэ уулзалтын үеэр ажлыг үзүүлэлтээр тэргүүлсэн Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олонд иж бүрэн зөөврийн компьютер гардуулж өгөв.