Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 8.4.8, 18.4-т зааснаар тухайн төслийн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан”-г харьяа дүүрэг, хорооны иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох санал, зөвлөмжийг тусгаж ажиллах тухай заалтыг мөрдлөг болгон 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тайлан боловсруулж буй “Хатансайхан” ХХК, "Биокомбинат" ТӨХХК-иас хамтран Нийслэлийн ХУД-ийн 12-р хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, нийгмийн ажилтнууд, иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.