Хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төв үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ 2024.04.20-ны өдөр боллоо.
Баярын хуралд “Өнөр бүл” хүүхдийн төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцож хүүхэд багачуудтайгаа хамт 50 жилийн ойгоо тэмдэглэлээ.
Энэ баярын үйл ажиллагаанд “Биокомбинат” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энх-Амарын зүгээс тус төвийн нэг хүүхдийг ХААИС-д 4 жилийн хугацаатай үнэ төлбөргүй суралцан төгсгөж, ажлын байраар хангах БАТЛАМЖ гардууллаа.