Биокомбинат мэдээллийн систем

ЭРХЭМ ЗОРИЛГО

АЛСЫН ХАРАА

Мал, амьтны эм, биобэлдмэлийн үйлдвэрлэлээр үндэсний төдийгүй бүс нутгийн зах зээлийн гол тоглогч байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой хөгжлийн зарчмыг чанд баримтлан, шинжлэх ухаанд үндэслэсэн дэвшилтэт технологиор мал, амьтны эм, биобэлдмэлийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэсний болон олон улсын зах зээлд нийлүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

Шударга байдал, ёс зүй

Аюулгүй ажиллагаа, чанар, стандарт

Мэргэшсэн, эвсэг, чадварлаг хамт олон

Хариуцлагатай үйлдвэрлэл

Технологийн дэвшил, инновацын идэвхжүүлэлт

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

1

Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, биобэлдмэл, оношлуурыг үйлдвэрлэж, улсын хэрэгцээг чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангах.

2

Вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

3

Үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, лабораторийн чадавхыг шинэчлэн сайжруулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцүүлэх.

4

Дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулах, үндэсний биотехнологийн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх.

5

Шинэ төрлийн вакцин, биобэлдмэл үйлдвэрлэх технологи, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх.

6

Мал эмнэлгийн салбарын бодлого, стратегийн зорилттой уялдуулан үйлдвэрлэлийн тогтвортой, тасралтгүй ажиллагааг хангах.

7

Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх.

8

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны шаардлагыг хангаж, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх.