Биокомбинат мэдээллийн систем

ХАСХОМ МЭДЭЭЛЭЛ

ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

/ХАСХОМ/ – 2026 оны 01 дүгээр сарын 08

Эрхэм ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нартаа шинэ оны мэнд хүргэе. Авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарч (хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ХАСХОМ-ээ жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэг хүлээсэн албан тушаалтан Та бүхэнд 2025 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэхтэй холбогдуулан дараах арга зүйн зөвөлгөөг хүргэж байгааг хүлээн авч, нягт судлан үзэж, ХАСХОМ-ээ хуульд заасан хугацаандаа зохих журмын дагуу бүртгүүлэхийг хүсье. Компанийн хэмжээнд Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор баталсан Биокомбинат ТӨХХК-ийн дүрмээр эрх бүхий албан тушаалтан хэмээн заасан ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал болон албаны дарга, цехийн эрхлэгч, Ерөнхий нягтлан бодогч нар 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргана. Үүнээс төрийн өмчийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн гишүүд яамны эрх бүхий албан тушаалтанд, хараат бус 3 гишүүн Биокомбинат ТӨХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд ХАСХОМ-ээ гарган бүртгүүлнэ. Улсын хэмжээнд ХАСХОМ-ийг бүртгэх нэгдсэн цахим системийг Авлигатай тэмцэх газар хөтөлж, хяналт тавих эрхтэй бөгөөд энэхүү систем 2026 онд шинээр хөгжүүлэгдэн Та бүхэн энэхүү шинэ системээр ХАСХОМ –ээ гаргах ба урьдын адил 2026 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс систем нээгдсэн болно. Харин системийн хэвийн ажиллагааг тухайн байгууллагын зүгээс хангахад гарах эрсдэл, мэдүүлэг гаргагч системээ ажиллуулж, өөрийн болгоход цаг хугацаа ихээхэн орох тул системээ судлах, ажиллаж үзэх, мэдүүлгээ бөглөх оролдлогыг энэ цаг мөчөөс эхлэн хийж үзэхийг зөвлөж байна. Учир нь компанийн ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн мэдээ тайлангаа яаманд хүргүүлж, яамны эрх бүхий албан тушаалтнаас салбарын хэмжээнд мэдээ тайланг нэгтгэн улсын хэмжээнд гаргах дүнд нөлөөлөх тул мэдүүлэг гаргах эцсийн хугацааг 2 дугаар сарын 01 байхаар тооцох нь зохистой бөгөөд энэ нь мэдүүлэг гаргагчдыг мэдүүлгээ хуульд заасан хугацаанаас хоцроох, гаргах боломжгүй нөхцөлд байдалд орох зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Мэдүүлэг гаргагч ТА “Iaac,mn statement” хуудас руу ороход Хөрөнгө орлогын мэдүүлэг нүүр хэсэг нээгдэх ба энэхүү хэсэгт ХАСХОМ гаргах ХАСХОМ үзэх 2 цонх байршсан байна. ХАСХОМ гаргах цонхыг идэвхижүүлснээр хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн систем буюу Meduuleg.iaac.mn цахим хуудас руу орох бөгөөд энэхүү хэсгийн дээд хөх өнгөтэй тэргүүн хэсэгт байршсан Биокомбинат ТӨХХК-ны “Эбатын эрх” гэснийг идэвхижүүлснээр эбатын эрх, мэдүүлэг гаргагчийн эрх гэсэн эгнээнд байгаа /?/ тэмдэгтийг тогшиход Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын системийн гарын авлага нээгдэх ба энэ нүүрт буй “мэдүүлэг гаргагч” руу ороход Та хэрхэн мэдүүлгээ гаргах, системд хэрхэн нэвтрэх, нууц үгээ хэрхэн сэргээхтэй холбоотой зааварчилгааг тодорхой оруулсан байна. Эрхэм гишүүдийг ХАСХОМ –ээ гаргахтай холбогдуулан 2025 оны цалин, хөлсний мэдээллийг хамтад нь үүгээр хүргүүлж байна.

Хуулийн зөвлөх / ХАСХОМ бүртгэх эрх бүхий албан тушаалтан
Ж.Сарангэрэл
PDF баримтууд