Биокомбинат мэдээллийн систем
| № | НЭР | АЛБАН ТУШААЛ | УТАС |
|---|---|---|---|
| 1 | Б.ДУЛАМСҮРЭН | Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч | 70492132 |
| 2 | О.ЕСӨН-ЭРДЭНЭ | Захиргаа, аж ахуйн албаны дарга | 70492242 |
| 3 | Д.БАТСҮХ | Санхүү, эдийн засгийн албаны дарга | 70492338 |
| 4 | Ц.БУЯНТОГТОХ | Инженер, техникийн албаны дарга | 70492280 |
Хүний нөөцийн бүрдүүлэлт нь сайн ажилтныг судалж, сонгон авах, ажиллуулах хүний нөөцийн менежментийн анхдагч чиг үүрэг юм.
MNS ISO 30405:2018 хүний нөөцийн менежмент. “Бүрдүүлэлтийн аргачлал” стандартад бүрдүүлэлт гэдэг нь “байгууллагын одоогийн болон шинэ албан тушаалд ажилтан авах эх үүсвэрийг судлах, үнэлэх ба авьяас чадвартай ажилтныг ажилд авах үйл явц” гэж тодорхойлсон.
Хүний нөөцийн бүрдүүлэлтийн гол зорилго бол авьяас чадвартай ажилтныг олж, сонгож, тухайн албан тушаалд томилж, байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.
Биокомбинат ТӨХХК-ийн стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, мэргэшил бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах замаар байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлнэ.
Үндсэн чиглэл:
- Хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлтийг байгууллагын стратеги, үйл ажиллагааны зорилттой уялдуулах;
- Мэргэжил, ур чадварт нийцсэн хүний нөөцийг сонгон шалгаруулж, зөв байршуулах;
- Ажилтнуудын мэдлэг, мэргэжил, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, сургалт, хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгох;
- Ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, бүтээмжид суурилсан урамшууллын тогтолцоог хөгжүүлэх;
- Мэргэшсэн, чадварлаг ажилтныг тогтвортой ажиллуулах, залгамж халааг бэлтгэх;
- Ажилтны хөдөлмөрлөх таатай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх;
- Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох;
- Байгууллагын үнэт зүйл, ёс зүй, байгууллагын соёлыг төлөвшүүлж, ажилтны оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх.
Биокомбинат ТӨХХК нь хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй, шударга байдлыг хангах, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Ажлын байрны сул орон тоо, сонгон шалгаруулалтын мэдээллийг холбогдох журмын дагуу нээлттэй мэдээлэх;
- Ажилтны сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;
- Албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны чиг үүрэг, тавигдах шаардлагыг тодорхой болгож, ажилтанд танилцуулах;
- Ажилтны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралт болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээллийг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх;
- Ажилтны өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, бүртгэн, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх;
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, хөдөлгөөн, сургалт, хөгжлийн талаарх бүртгэл, мэдээллийг тогтмол шинэчилж, үнэн зөв хөтлөх;
- Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт хөгжлийн үйл ажиллагааг ил тод, шударга, тэгш хүртээмжтэй зохион байгуулах;
- Хүний нөөцийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журам, дотоод хэм хэмжээг мөрдөж, ажилтанд мэдээллээр хангах;
- Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн сувгаар тухай бүр мэдээлэх;
- Ажилтны хувийн болон нууцад хамаарах мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хамгаалж, ил тод байдал болон мэдээллийн нууцлалын тэнцвэрийг ханган ажиллах.