1923 он: Анхны суурь тавигдав.
1923 онд Сонгинын буланд байсан “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг засгийн газраас худалдан авснаар Монголын ХАА /хөдөө аж ахуй/, МЭ /мал эмнэлэг/, биотехнологийн ууган үйлдвэр, Биокомбинат ТӨААТҮГ /Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар/-ын анхны суурь нь тавигдсан.
1937 он:ТӨҮГ болж өргөжөв.
1937 онд “Биокомбинат” ТӨҮГ болж өргөжсөн.
1973: Шинэчлэлийн жилүүд.
1973 он хүртэл Орос орны мэргэжилтнүүдтэй манай үндэсний сэхээтэн боловсон хүчнүүд хамтран Монгол орны мал сүрэгт гарч байсан гоц халдварт ба халдварт өвчний эсрэг био бэлдмэлүүд үйлдвэрлэж, малын халдварт олон өвчний гаралтыг эрс бууруулж, хор хөнөөлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
1973: Үйлдвэр бүрэн шинэчлэгдэв.
1973 онд БНУАУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн өнөөдрийг хүртэл Монголын мал эмнэлгийн салбарын үндсэн үүргийг биелүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн.
2018 оны 06 дугаар сарын 20: Татан буулган шинээр байгуулахаар шийдвэрлэлээ.
2018 оны 06 дугаар сарын 20-ны Засгийн газрын тогтоолоор “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг татан буулган шинээр байгуулахаар шийдвэрлээд байна.
2018 оны 10 дугаарын 18: Биокомбинат УТҮГ байгуулагдав.
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Биокомбинат Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар байгуулагдаж ажиллаж байна.
2020 оны 12 дугаар сарын 23: Биокомбинат ТӨХХК байгуулагдав.
2020 оны 12 сарын 23-нд Биокомбинат ТӨХХК байгуулагдав.