ТАНИЛЦУУЛГА

БИОКОМБИНАТ ТӨХХК

Биокомбинат нь тэртээх 1923 онд Сонгины буланд байрлах "Үхрийн мялзанг эсэргүүцэх станц"ын суурь дээр үүсгэн байгуулагдаж, 1973 онд Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдсэн, 90 гаруй жилийн түүхтэй зуун хувь төрийн өмчтэй Монгол Улсын биотехнологийн Үндэсний ууган үйлдвэр юм.

Монгол улсын биотехнологийн гол цөм болон тус үйлдвэр 100 хувь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба дэлхийн олон оронд голомтлон гарч эдийн засагт асар их хохирол учруулдаг үхрийн мялзан, ямааны годрон үхрийн цээж зэрэг гоц халдварт өвчнүүд Монгол оронд устаж, бусад олон халдварт болон гоц халдварт өвчний гаралт буурсан нь энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний шууд үр дүн билээ.

Биокомбинат ТӨХХК нь 254 гаруй ажилтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн алба, 17 цех, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 50 сая орчим тун биобэлдмэл үйлдвэрлэдэг. Нийт 40 гаруй нэр төрлийн биобэлдмэл үлйдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100% импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж байна.

Манай бүтээгдэхүүн нь Монгол орны бүх аймаг сум, багт хүрч хэрэглэгддэг.

Үйл ажиллагааны чиглэл

  • Биобэлдмэл үйлдвэрлэх - Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох биобэлдмэл үйлдвэрлэх.
  • Эм бэлдмэл, түүхий эд импортлох - Мал амьтны төрөл бүрийн эм бэлдмэл, түүхий эд импортлох.
  • Тэжээлт орчин үйлдвэрлэх - Биокомбинат ТӨХХКомпани нь олон жилийн туршид вакцин үйлдвэрлэлд хэрэглэгддэг тэжээлт орчин болон зарим орцыг өөрсдөө бэлтгэн хэрэглэдэг онцлогтой.

Хэрэгжиж буй төсөл:
Монгол улсын засгийн газар, Унгар улсын засгийн газар хооронд байгуулагдсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” хэлэлцээрийн дүнд Биокомбинат ТӨХХК-г өргөтгөх төслийн ажил явагдаж байна.
Төсөл хэрэгжсэнээр Монгол улсад олон улсын GMP шаардлага хангасан үйлдвэр бий болж вирусын гаралтай биобэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болно.

Үйлдвэрлэлийн хүчин чадал:
Манай үйлдвэр нь мал эмнэлгийн зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120.0-140.0 мянган литр шингэн, 18.0- 27.0 сая тун хатаасан бэлдмэл буюу жилдээ 50 сая тун биобэлдмэл үйлдвэрлэж, 21 аймагт тээвэрлэн хүргэдэг бөгөөд Монгол Улсын тухайн нэрийн бүтээгдэхүүний дотоодын зах
Шагнал:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт
  • 2009, 2016 оны үндэсний шилдэгүйлдвэрлэгч энтрепренер шагнал
  • 7 удаа Монгол улсын топ 100 шилдэг аж ахуйн нэгж өргөмжлөл